Монгол-Узбек худалдааны эргэлтээ 100$ саяд хүргэнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Он гарсаар эхний улирлын байдлаар Монгол Узбекистаны худалдааны эргэлт 15.6% өссөн бөгөөд хоёр улсын Засгийн газар ойрын хугацаанд худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилт тавьжээ. Ялангуяа ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр ажиллж байна. Түүнчлэн Узбекистаны усжуулалтын технологийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Узбекистаны нийслэл Ташкент хотноо өчигдөр Монгол-Узбекистаны бизнес форум болсон байна. Энэхүү форумд тус улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны дэд сайд Илзат Касимов, Монгол Улсаас Узбекистанд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат нар оролцжээ.

Хоёр талын худалдааны эргэлт 2023 онд 14 орчим сая ам.долларт хүрсэн. Гэвч 2024 онд энэ тоо бараг хоёр дахин өссөн байна. Улмаар экспортын төрөл, хэмжээг нэмэгдүүлэх замаар худалдааны эргэлтийг нэмэх боломж байгааг судлаачид онцолсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top