“Узбекистан улс Boeing корпорацтай нисэх онгоц худалдан авах тухай томоохон гэрээ байгуулсанд тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевт баяр хүргэж байна.
Uzbekistan Airways компани 8 тэрбум гаруй ам.долларын үнэ бүхий 22 ширхэг Boeing Dreamliner 787 нисэх онгоц худалдан авахаар боллоо” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social нийгмийн сүлжээдэх цахим хуудастаа бичсэн байна. “Энэ нь АНУ-д 35 мянга гаруй ажлын байр бий болгоно. Ерөнхийлөгч Мирзиёев хэлсэндээ хүрдэг хүн. Бид цаашид өөр олон асуудлаар хамтран ажиллана” гэж Трамп тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )