Хятад улс бүлэг “Qianfan” хиймэл дагуул хөөргөв

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Хятадын “Shanghai Yuanxin Satellite Technology” компани 2030 оны сүүл гэхэд сансарт нийт 15 мянган хиймэл дагуул байрлуулахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд “Qianfan” хиймэл дагуулуудыг амжилттай хөөргөжээ. Эдгээр өндөр хурдны өргөн зурвасын мэдээлэл дамжуулалтын хиймэл дагуулуудыг “CZ-6А” пуужин тээвэрлэгчээр дэлхийн тойрог замд гаргажээ.
“Qianfan” хиймэл дагуулын систем нь дэлхийн нам тойрог замд ажиллах аж.

“CZ-6А” пуужин тээвэрлэгчийг Шанхайн сансрын нислэгийн технологийн академи Хятадын сансар судлалын шинжлэх ухаан, техникийн корпорацтай хамтран хөгжүүлжээ. Тус пуужин тээвэрлэгч нь дөрвөн хатуу түлшээр ажилладаг хурдасгууртай бөгөөд 500 км өндөрт 6.5 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.

Бээжин сүүлийн жилүүдэд үндэсний сансрын хөтөлбөрөө эрчимтэй хөгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд цаг уур, харилцаа холбоо болон навигацийн хиймэл дагуулууд болон Сарыг эзэмших технологийг хөгжүүлж байна. Үүний сацуу хятад эрдэмтэд солир болон Ангараг гарагийг судлах төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ дэлхийн тойрог замд Хятадын сансрын станц ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top