Хятадын сансрын нисэгч долоон удаа задгай сансарт гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хятадын "Шэньжоу-21" нислэгийн багийн гишүүн Жан Лу долоон удаа задгай сансарт гарч, БНХАУ-ын сансар судлалын түүхэнд дээд амжилт тогтоожээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, Жан Лу, У Фэй, Жан Хунчан нар тав гаруй цагийн хугацаанд задгай сансарт гарч, ээлжит ажиллагаа явуулжээ. Тэд сансрын хог хаягдлаас хамгаалах төхөөрөмж суурилуулж, гаднах тоног төхөөрөмжүүдийг шалгасан байна.

"Шэньжоу-21" сансрын хөлөг 2025 оны аравдугаар сарын 31-нд Хятадын баруун хойд нутагт байрладаг Жюцюань сансрын буудлаас хөөрчээ. Мөн оны арванхоёрдугаар сарын 9-нд нисэх баг задгай сансарт анх удаа гарсан байна.

Сонирхуулахад, задгай сансарт хамгийн олон буюу 16 удаа гарсан дээд амжилтыг Оросын сансрын нисэгч Анатолий Соловьев эзэмшдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top