БНХАУ сансарт анх удаа хиймэл ургийн туршилт хийж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

БНХАУ хүн сансарт удаан хугацаанд амьдрахтай холбоотой мэдээлэл цуглуулах зорилгоор дэлхийд анх удаа сансарт хиймэл ургийн туршилт явуулж байна.

Хятадын шинжлэх ухааны академийн Сансрын технологи, инженерчлэлийн төвийн мэдээлэлд дурдсанаар, хүний хиймэл ургийг “Тianzhou” ачааны хөлгөөр Хятадын сансрын станцын туршилтын хэсэгт хүргэсэн байна.

Хиймэл ургийг үүдэл эсээс гарган авчээ.

Амжилттай үргэлжилж буй туршилтын зорилго нь сансарт хүний удаан хугацаанд амьдрах, үржих зэрэг асуудлуудыг судлах зорилготой гэж төслийн удирдагч Юй Лэжянь ярьжээ. Хүний хиймэл ураг нь бие организмд хөгжих чадваргүй хэдий ч судалгааны загварын хувьд ашиглагдах боломжтой гэж тэр онцолсон байна.

Туршилт таван хоног үргэлжилж, улмаар хиймэл ургийг хөлдөөн, дэлхий рүү илгээж, дэлхий дээрх лабораторид зэрэг судлагдаж байгаа хиймэл урагтай харьцуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top