Өнөөдөр 2026.05.13. Энэ оны 133 дахь өдөр бөгөөд он дуусахад 232 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 15 минутад мандаж, 20 цаг 22 минутад жаргана.
Улаанбаатарт бага зэргийн бороотой. Өдөртөө 17 хэм дулаан, шөнөдөө 11 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн багваахай цэцгийн баяр, Ирээдийн техникийн дэлхийн өдөр тохиож байгаа бол Бразилд Боолчлолыг халсан өдөр бол ОХУ-д Хар тэнгисийн флотын өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Зөвлөлтийн сансрын нисэгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар Владимир Жанибеков, Америкийн дуучин Стиви Вандер, Энэтхэгийн шашны тэргүүн Шри Шри Рави Шанкар, Америкийн сагсан бөмбөгч Дэннис Родман, Английн кино жүжигчин Саманта Мортон, Роберт Паттинсон, Норвегийн дуучин Александр Рыбак зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1998 оны энэ өдөр Монгол, Хятад хоёр улсын хамтарсан Монголын Төмөртийн-Овооны цайрын баяжуулах үйлдвэрийг нээх гэрээнд гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотод болжээ. Энэ нь Хятад Улсаас Монгол Улсад хэрэгжүүлсэн хамгийн том төсөл байв.
2015 оны энэ өдөр Монголын хөлбөмбөгийн холбоо “Арвайн үндэс” ХХК-тай дөрвөн жилийн хугацаатай, 500 сая төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан нь Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ болжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1696 оны энэ өдөр Чин гүрний цэргүүд Тэрэлжид Галдан Бошигтын цэргүүдийг бут ниргэжээ.
1829 оны энэ өдөр Пушкин эхнэр Наталья Гончаровадаа гэрлэх санал тавьжээ.
1830 оны энэ өдөр Эквадор Колумбын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар улс болов.
1888 оны энэ өдөр Бразилд боолчлолыг халжээ.
1939 онд Дэлхийн хамгийн анхны арилжааны богино долгионы радио станц АНУ-д байгуулагдав.
1950 онд Автомашины уралдааны ноён оргил "Формула 1" уралдааны эхний раунд Силверстоуны авто тойруулгад болов.
1958 оны энэ өдөр Австралийн иргэн Бен Карлин тээврийн завиар дэлхийг тойрохоор аялалд гарчээ. Тэрээр 10 жилийн хугацаанд 62 мянган км зам туулан эх орондоо ирсэн байна.
1966 оны энэ өдөр “Rolling Stones” хамтлаг “Paint it Black” цомгоо гаргажээ.
1981 онд Туркийн алан хядагч Мехмет Али Агжа Ромын пап лам II Жон Пол-ын амь насанд халдахыг завдав.
1995 оны энэ өдөр Британийн иргэн 33 нас Алисон Харгрийвез Эверестийн оргилд хүчил төрөгчийн аппаратгүй авирав.
2005 онд Узбекистаны Андижан дахь шоронд хоригдлууд бослого дэгдээв. Узбекийн арми цэргийн ажиллагаа явуулж бослого дэгдээсэн 187 хүнийг хороосон байна.
2014 оны энэ өдөр Туркийн Сомед уурхайд дэлбэрэлт болсны улмаас 282 хүн амиа алдав.
2018 оны энэ өдөр Индонезийн Сурабаягийн сүмд амиа золиослогч бөмбөг дэлбэлж есөн хүн амиа алдан, гурван хүн шархдав.
Өнөөдөр үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )