ЦАГ АГААР | Ихэнх нутгаар ДУЛААН байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Энэ сарын 02-04-ний өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ихэнх нутгаар дулаан байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Хур тунадас:

4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,

6-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно.

Салхи:

4-нд нутгийн хойд хэсгээр,

5-нд нутгийн зарим газраар,

6-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:

Ихэнх нутгаар дулаарч, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн,

Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус,

бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +12...+17 градус,

Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

5-нд ихэнх нутгаар,

6-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top