ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхны санаачилгыг дэмжинэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Унтраахаа мартсан тоос сорогч шиг л байна. Эрч хүчээр дүүрэн ч тал тал тийш үсчинэ. Эсвэл бүхнийг зохион байгуулж, төгс байлгах нэг бол, буйдан дээр тухлан бүхнийг захирах хүсэл төрнө. Өнөөдөр таны аз идэвх, залхуурал хоёрын хоорондын алтан дундаж нь юм.

Үхэр

Өнөөдөр та дээд зэргийн тав тухыг хүснэ. Эвхэгддэг сандал, сүүдэр, хүйтэн ундаа, мөн хэн ч саад болохгүй байхыг мөрөөднө. Байгальд амарч байгаа бол амеб шиг биеэ сул тавих аюултай. Таны шорлогийг хэн нэгэн сэргэлэн ордных хүртэнэ.

Ихэр

Өглөөг бага хэмжээний таагүй зүйлтэй угтаж, сэтгэл санааг нь унагана. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Асуудлууд хурдан шийдэгдэнэ. Өнөөдөр хайртай хүмүүсийнхээ дэргэд байх нь чухал. Таны хайр, халамж тэдэнд хэрэгтэй.

Мэлхий

Ярилцах, санаа бодлоо солилцох, шинэ хүмүүстэй танилцахад тохиромжтой өдөр. Хүмүүс танд татагдаж, та ч тэдэнтэй хэл амаа хялбар ололцоно. Чухал яриа өрнүүлж, хэрэгтэй мэдээлэл авна. Мөнгөн орлого орж, ашигтай хэлцэл байгуулна.

Арслан

Даруухан зорилгод хүрэхэд хүртэл төвлөрөл шаардагдана. Та амрахыг хүсэх ч үйл явдал танаас идэвхтэй байхыг шаардана. Тиймээс төвлөрч, чухал ажлаа хий. Эргэн тойрны хүмүүстэй ярилцахад хүндрэлтэй байна. Зөрчилдөөнөөс зайлсхийгээрэй.

Охин

Үр бүтээлтэй, сонирхолтой өдөр болно. Олон ажлыг амжуулах хангалттай эрч хүч бий. Эхэндээ бүтэхгүй байсан ч та зөв замаа олно. Танилын хүрээгээ тэлэхэд тохиромжтой. Мөн хэлцэл байгуулах, худалдан авалт хийхэд таатай.

Жинлүүр

Бүх зүйл буруугаар эргэсэн мэт санагдах ч энэ бол түр зуурын үзэгдэл. Шинэ ажил эхлүүлэх хэрэггүй. Үүний оронд хуучнаа дуусгаж, зорилгуудаа эрэмбэл,ж, хэрэггүй зүйлээсээ ангижир. Төлөвлөөгүй зардал гарах ч ойрын үед төсвөө зузаатгана.

Хилэнц

Саад бэрхшээлт учрах ч таны шийдэмгий чанар давж гарахад нь тус болно. Хүчин чармайлт нь санаснаас ч илүү үр шим өгнө. Сонирхолтой хүмүүстэй танилцаж магадгүй. Романтик үйл явдлын хаалга үүд мөн нээгджээ. Амьдралд нь томоохон өөрчлөлт авчирна.

Нум

Өмнө нь санаж бодож байсан зүйлээ барьж ав. Өмнө нь бүтэхгүй байсан ажлаа хэрэгжүүлж чадна. Хайртай хүмүүстээ тусал. Тэд баярлана. Мөнгө эсвэл бэлэг орж ирнэ. Заримд нь санхүүгийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж гарна.

Матар

Ажлаа дүгнэж, шинэ төлөвлөгөө гаргаарай. Цааш явах зам нь тодорч, нөхцөл байдлыг сайжруулахын тулд юу хийх ёстой нь тодорхой болно. Заримд нь зориг дутаж магадгүй.

Хумх

Ярилцах, хүмүүстэй танилцах, уулзалт хийхэд тохиромжтой. Чухал асуудлуудаа мэдлэг өргөн, туршлагаасаа хуваалцахад бэлэн хүмүүстэй ярилц. Санаачилга гаргахад сайн. Таныг дэмжинэ.

Загас

Удаан хойшлуулсан зүйлээ барьж ав. Төгс нөхцөл бүрдээгүй ч ямар ч ажлыг бүтээнэ. Танд хөндлөнгийн туслалцаа хэрэггүй. Харин өөртөө итгэлтэй байдал, дотоод сэтгэлийн хүч зорилгод хүрэхэд нь тус болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top