ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Өнөөдөр 2026.05.01. Энэ оны 121 дахь өдөр бөгөөд он дуусахад 244 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 33 минутад мандаж, 20 цаг 06 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 13 хэм дулаан, шөнөдөө 1 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр НҮБ-аас зарласан Бурхан багшийн их дүйчэн өдөр тохиож байна. Энэтхэгт Бурхан багшийн мэндэлсэн өдөр, АНУ-д Сансрын өдөр, Узбекистанд Усан огилуурын өдөр, Эстонид Хаврын баяр, Тайваньд Эрүүл мэндийн бурхны өдөр, Данид Их мөргөлийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Хятад, Америкийн кино найруулагч Жон Ву, Зөвлөлт болон Беларусын ардын жүжигчин Александр Ефремов, Америкийн гитарчин, хөгжмийн зохиолч бага Рэй Паркер, Германы алдарт хөлбөмбөгч Оливер Бирхофф, “Грейгийн амьдралын 50 сүүдэр” киноны од, Их Британийн жүжигчин Жэйми Дорнан зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1931 оны энэ өдөр Дотоод явдлын яамыг татан буулгажээ. Тус яамны үүргийг ардын засгийн газрын захирах, байгуулах хэлтэст шилжүүлсэн байна.

1993 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ. Сонгуульд МАХН-аас Л.Түдэв, Монголын ардчилсан намаас П.Очирбат нар Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэр дэвшив.

1997 оны энэ өдөр Монгол Улсын Засгийн газар импортын барааны гаалийн татварыг “тэглэв”.

2010 оны энэ өдөр Монгол, Хятад улсын хамтарсан Соёлын төв байгуулахыг санал нэгтэйгээр зөвшөөрч, харилцан гарын үсэг зурсан байна.

2015 оны энэ өдөр “Монголын цахим сэтгүүлзүйн анхдугаар форум” Төрийн ордонд болжээ. Форумаар “Улаанбаатарын цахим тунхаг”-ийг батлав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1759 оны энэ өдөр Дорнын шавар эдлэлийн технологийг туршилтаар олж нээсэн Жосиая Уэжвүүд шаазан ваарны үйлдвэрээ байгуулжээ.

1786 оны энэ өдөр Австрийн Вена хотод суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын "Фигарогийн хурим" дуурийг анх удаа тайзнаа тавив.

1840 онд Дэлхийн хамгийн анхны шуудангийн маркийг Их Британид ашиглажээ.

1884 оны энэ өдөр АНУ-ын Конгрессын шийдвэрээр АНУ ажлын найман цагт шилжив.

1931 онд Нью-Йорк хотын бэлгэ тэмдэгээр "Empire State Building" тодров.

1978 оны энэ өдөр Японы иргэн, аялагч Уемура Наоми нохой чаргаар Хойд туйлд хүрэв. Тэрээр ганцаараа хойд туйлд хүрсэн дэлхийн анхны хүн болсон билээ.

1994 онд алдарт "Формула 1" тэмцээний гурван удаагийн аварга Бразилийн нисгэгч Эйртон Сенна Сан Мариногийн гран пригийн үеэр осолдож амиа алджээ.

2003 онд Иракийг чөлөөлөх ажиллагаа: АНУ-ын Ерөнхийлөгч Жорж В.Буш Иракийг чөлөөлөх ажиллагаа өндөрлөж байгааг зарлажээ.

2009 оны энэ өдөр Швед улс ижил хүйстний гэрлэлтийг хуульчилжээ.

2019 оны энэ өдөр Японы цог жавхлант эзэн хаан Нарүхитогийн хаанчлал Рэйва эрин албан ёсоор эхлэв.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top