Хонь
Энэ өдөр чухал шийдвэр гаргах шаардлагатай тулгарч, бухимдахад хүрнэ. Үг хэлээ анхаар, ойр дотнын хүмүүсээ гомдоох вий. Утгагүй ярианд цаг зарцуулахын оронд дуугүй байсан нь дээр. Санхүүгийн шагнал, урамшуулал хүртэж магадгүй.
Үхэр
Хүн бүрийг сонсвол асуудлын шийдлийг олно. Мөнгө зээлсэн бол эргүүлж өг. Хувийн харилцаан нь үзэл бодлын зөрчилдөөнөөс болж муудаж болзошгүй. Таны итгэлтэй байдал ажил төрөлд нь сайнаар нөлөөлж, бусдын дэмжлэг авна. Өөртөө цаг гаргаарай.
Ихэр
Бусдыг шүүмжлэхэд цагаа үрэх хэрэггүй. Таны л эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Шинэ харилцаа холбоо ашигтай мэт харагдах ч хүссэн ашиг авчрахгүй. Яаран санхүүгийн шийдвэр бүү гарга. Шинэ төсөл эхлүүлэхээ хойшлуулаарай.
Мэлхий
Иог болон бясалгал хийвэл тустай. Өөртөө зориулж мөнгө хадгалах санаагаа хэрэгжүүлээрэй. Ажлын дарамт бага байх тул гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрүүлээрэй. Шинэ санаа нь үр бүтээлтэй.
Арслан
Эрүүл мэнддээ анхаарах цаг нь болжээ. Хайртай хүндээ бэлэг өгөх, авахад сайн. Хэн нэгэн нэр хүндийг нь харлуулахыг хичээх тул болгоомжтой байхад илүүдэхгүй. Шаардлагатай үед дуугүй бай. Хэрэггүй үг асуудал тарина. Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж сураарай.
Охин
Бусдыг шүүмжлэх зуршлаасаа болж өөрөө шүүмжлэлд өртөнө. Хошин мэдрэмжээ ашиглаж, өөрийгөө хамгаалах реакциа бууруул. Гэнэт орлого орж, зардал, өрөө дарна. Цаг хугацааны хүрд хурдан эргэдэг тул цагийг ухаалгаар зарцуулаарай.
Жинлүүр
Хувийн асуудал нь сэтгэлийг нь түгшээх тул стрессээ тайлахын тулд дуртай зүйлээ хийгээрэй. Санхүүгийн шинэ хэлцэл байгуулж, мөнгөтэй болно. Гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлсэн цаг хугацаа баяр баясал авчирна. Ажил дээрээ үнэлэгдэнэ.
Хилэнц
Завгүй байх ч эрүүл мэнд тогтвортой байна. Гэхдээ өөртөө анхаарал тавих нь чухал гэдгийг бүү мартаарай. Санхүүгийн байдал сайжирна. Үдэш сайхан мэдээ дуулна. Бизнес эрхэлдэг бол луйвардуулахаас болгоомжил.
Нум
Гутарч, сэтгэлээр унах хэрэггүй. Санхүүгийн ашиг орлого орж ирнэ. Таны ололт амжилт гэр бүлийнхнийх нь сэтгэл санааг өргөж, нэр хүндийг нь өргөнө. Бусдад үлгэр дуурайлал болох зорилго тавиарай. Хилийн чанадад ажил хэргийн холбоо тогтооход тохиромжтой.
Матар
Мөнгө зээлчхээд буцааж өгдөггүй найзуудаасаа хол бай. Ажил төрлийн түншүүд таныг дэмжиж, хамтран эхлүүлсэн ажлаа дуусгана. Согтууруулах ундаа эрүүл мэндийн дайсан бөгөөд ажиллаж чадварыг бууруулдгийг санаарай.
Хумх
Ойр дотнын хүмүүстэй гэр бүлийн асуудлаа хуваалцаарай. Бусдын зөвлөгөөг хэрэгжүүлэхэд тустай. Шинэ газарт урьсан бол бүү татгалз. Таны ажлын чанарыг удирдлага нь үнэлнэ.
Загас
Спортоор хичээллэж, цэвэр агаарт гараарай. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Найз нөхдөөсөө бэлэг авч магадгүй. Танд аз тохионо. Харин ажил дээр нь өрсөлдөгчид нь далд явуулга хийж магадгүй тул болгоомжтой бай.

Сэтгэгдэл ( 0 )