АНУ-ын “Meta” компани хиймэл оюун ухааны технологи оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд 8000 буюу нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотгохоор болжээ.
Тус компани зөвхөн энэ онд л гэхэд нийт 135 тэрбум ам.долларыг хиймэл оюуны технологид зарцуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн гурван жилд мөн ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж байжээ.
“Meta” компанийг үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал Марк Цукерберг хиймэл оюун ухааны тусламжтай ажилтнуудынхаа ажлын үр бүтээл нэмэгдэж, өмнө нь бүхэл бүтэн баг шаардлагатай байсан төслийг нэг л ажилтан хэрэгжүүлдэг болсон тухай ярьж байв.
Энэ онд хиймэл оюун ухааны технологид их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаатай холбогдуулан ажилтнуудаа цомхотгох тухай хэд хэдэн компани мэдэгдээд байгаа юм.
Тухайлбал, “Amazon” компани 30 мянга, “Oracle” компани 10 мянга гаруй, “Block” 4000 ажилтнаа халжээ.

Сэтгэгдэл ( 0 )