Шашин ба газрын тос гэх эл хоёр хүчин зүйлийг авч хаявал Ойрх Дорнодын мөргөлдөөнийг даруй зогсоох боломжтой мэт. Харин АНУ, БНХАУ, Герман, Угандагийн эрдэмтдийн хамтарсан баг хүмүүс хоорондын хүчирхийллийн уг үндсийг улс төр, байгалийн баялагт хайх хэрэггүй гэж үзэж байна.
Эрдэмтэд Уганда улсын Кибале үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шимпанзе сармагчнуудыг олон жил ажигласны дүнд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Нгого толгойн өтгөн ширэнгэн ойд арав гаруй жилийн турш дайн үргэлжилж байна. Хүмүүсийнх шиг харгис дайн. Хамгийн аюултай нь эл дайнд тодорхой шалтгаан, зорилго байхгүй, төгсгөл нь ч харагдахгүй.
Хүмүүс өөрийн ойрын төрөл болох сармагчнуудын нэгэн адил хүчирхийлэл үйлдэхэд “программчлагдсан” гэсэн үзлийг судлаачид дэвшүүлэх болжээ. Бүлэг болон хуваагдах, өөрийгөө бусадтай харьцуулахад, бусадтай сөргөлдөх хүсэл нь хангалттай хоол хүнстэй, булаацалдах зүйл үгүй газарт хүртэл алга бололгүй байсаар байдаг.
Ахлагчдын үхлээс эхлэлтэй
“Science” сэтгүүлд зэрлэг шимпанзе сармагчны сүрэг талцан хуваагдсаны дараахан олон сармагчны аминд хүрсэн мөргөлдөөний тухай нийтлэл гарчээ. 2024 он гэхэд эрдэмтэд долоон насанд хүрсэн шимпанзе 17 зулзагатай үхсэн байхыг илрүүлсэн байна. Хожим нь хохирогчдын тоо нэмэгдсэн бөгөөд бодит тоо их гэж үзэж байна. Энэ бол түрэмгийллийн санаандгүй тохиолдлууд бус харин довтолгоо, отолт, зорилтот аллага бүхий сунжирсан системчлэгдсэн дайн.
Хэрэв омог хоорондын дайсагнал шимпанзенуудын ДНХ-д бичигдсэн хамгаалалт бол дүгнэлт өөрөө урган гарч ирж байна. Магадгүй зөрчил, мөргөлдөөний ийм хандлага хүний мөн чанарт суусан байх талтай.
.jpg)
Судлаачид харсан зүйлдээ итгээгүй хэмээн ярьжээ. Шимпанзенуудын хооронд гарсан аллага бүрд тодорхой шалтгаан байх ёстой. Ноёрхлын төлөө, эмэгчний төлөө эсвэл хоолны төлөө гэсэн шалтгаан байх учиртай.
Үүнээс өмнө Танзанийн шимпанзенуудыг ажиглах судалгааны ажил хийж байсан Британийн судлаач Жейн Гудолл нутгийн сармагчин хоорондын “иргэний талаар” бичсэн нь бий. Тэрхүү мөргөлдөөн нь дөрвөн жил үргэлжилж, сүргийн 30 хувь нь үрэгдэж байжээ. Харин энэ удаагийн судалгаа Танзанийн тохиолдол цорын ганц биш гэдгийг харуулав.
Кибале дахь амьтдын аж амьдралыг 30 жил ажиглаж байгаа бөгөөд мөргөлдөөн эхлэхээс өмнө эрдэмтэд нутгийн шимпанзегийн тухай бүгдийг олж мэдсэн гэж үзэж байжээ. Гэтэл 2015 онд 200 сармагчнаас бүрдсэн сүрэг хоёр лагерь болон хуваагдсан байна. Төв болон баруун бүлэг. Яагаад ингэснийг эрдэмтэд ойлгоогүй байна. Гэтэл энэхүү хагарал нь сургийн ахлагч нарын үхэлтэй цаг хугацааны хувьд давхацсан нь тэд сүрэг доторх хэврэг тэнцвэрийг барьж байсан байх магадлалтай.
Порк Пайн эмгэнэл
Эхэндээ бүх зүйл гэмгүй харагдаж байв. Хоёр бүлэг тааралдахдаа хоорондоо харилцаж, хамтран анчдын бүлэг хүртэл байгуулж байжээ. Бүлэг хооронд “гэрлэлт” хүртэл гарна.
Нэг өдөр бүх зүйл өөрчлөгдсөн байна. Ийм нэг удаагийн уулзалт мөргөлдөөн болж хувирчээ. Нэг бүлэг шимпанзе гэнэт ухасхийн, нөгөө бүлэг рүү дайрсан байна. Хэдийгээр тус мөргөлдөөн богино хугацаанд үргэлжилсэн ч үүний дараа хүчирхийлэл дахин, дахин давтагдах болжээ.
Үүнийг баримтжуулсан бичлэгийг “Шимпанзенуудын эзэнт гүрэн” нэртэй цувралд харуулсан байдаг. Тус мөргөлдөөнд Порк Пай нэртэй итгэмтгий, төрөл зүйлийнхээ хэмжүүрээр тийм ч түрэмгий бус эрэгчин сармагчин хохирогч болно. Тэр эрх мэдлийн төлөө тэмцдэггүй, нутаг дэвсгэрээ эргэх дургүй байсан бөгөөд идэж, унтах зэрэг энгийн баяр баясгаланг илүү үздэг байжээ.
Нэг шөнө Порк Пай шөнийн эргүүлд гарахын оронд инжир жимс идэн, унтав. Харин энэ мөчид түүн рүү дайсагнасан бүлгийнхэн дайрчээ. Гэрэл зургийн багийнхан түүнийг танихгүй болтол нь урж тастсан сэгийг олсон байна.
.jpg)
Хачирхалтай нь халдлагыг үргэлж тоогоор бага баруун бүлэг санаачилж байжээ.
Шимпанзенууд довтолгоонд хэрхэн зориудаар бэлтгэж байгааг, хэрхэн зохион байгуулалттай, зорилготой хөдөлж байгааг судлаачид ажиглана. Сармагчид тэднийг үл ойшооно.
Хэрцгий Жексон, зусарч Гас
Мөргөлдөөний эхэнд төв бүлгийг альфа эрэгчин Жексон толгойлж байжээ. Тэр нэгэн төрлийн “бие хамгаалаг” Майлза зэрэг холбоотнуудынхаа тусламжтай сүргийг удирдана. Сүрэг дотор хүнтэй төстэй шинж чанартай дүрүүд бас бий. Ямар ч хүчтэй эрэгчинд тал засдаг зусарч Гас, эсвэл анхаарал татах дуртай залуу шазруун Абрамс.
Эрдэмтэд тэднийг удаан ажиглах тусам хүмүүстэй ижил зан чанар гаргаж буй нь улам тодорно.
Ихэнх мөргөлдөөн бүлэг хоорондын эсвэл үзэл баримтлалын ялгаанаас бус харин сармагчин хоорондын харилцаанаас үүдэн гардаг болохыг эрдэмтэд дүгнэжээ. Гагцхүү өдөр тутмын эвлэрлийн багахан үйлдэлд энх тайвныг тогтоох боломж бий гэж эрдэмтэд онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )