Ууланд амьдардаг амьтдын онцлогийг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 02

 

Нэг мянган метрээс дээш өндөрт амьдардаг амьтад үнэрлэх чадвартай холбоотой генийх нь зарим хэсэг баларсан байдаг тул тэгш газарт амьдардаг төрөл зүйл нэгт амьтадтай харьцуулахад үнэрлэх чадвар нь сул байдгийг тогтоожээ.

Current Biology сэтгүүлд бичсэнээр, олон улсын эрдэмтдийн баг өндөр ууланд амьдардаг 27 төрөл зүйлийн хөхтөн амьтан болон тэгш газар амьдардаг тэдний төрөл нэгтнүүдийн генийг судалжээ. Ингэхдээ сармагчин, ямаа, лам гөрөөс усан гахай зэрэг зэрлэг болон гаршуулсан амьтдыг судалгаандаа хамруулсан байна.

Уулны амьтдад үнэрлэх чадвартай холбоотой ген нь 23 хувиар цөөн, үнэрлэх эрхтний хэмжээ дунджаар 18 хувиар бага байжээ. Энэ нь өндөрлөг газарт агаар илүү хүйтэн, хуурай, сийрэг байдгаас амьсгалахад хүндрэлтэй байдгаас гадна хамар битүүрдэг бөгөөд амьтдын үнэрлэж чадах үнэрийн молекулуудын тоо буурдагтай холбоотой гэж үзэж байна. Харин үүний оронд бусад мэдрэх чадварууд сайжирсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Сонирхолтой нь төвөдүүд зэрэг есөн мянган жилийн өмнөөс өндөрлөг газарт суурьшсан хүмүүст ийм өөрчлөлт илрээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu