Chanel загварын ордны тэргүүн агсан Карл Лагерфельдын олон сая ам.доллар өвлөсөн муур Шулетт цагны сурталчилгаанд тогложээ.
Саятан муур “Hublot” брэндийн алдарт BIG BANG цагны 20 жилийн ойд зориулсан Own It ёслолд оролцсон байна. Шинэ загварын цаг нь шатрын хөлгийн стилиэр улаан керамикаар хийжээ. Хязгаартай тоогоор гаргасан цагийг таван өнгөөр, өнгө тус бүр 100 ширхгээр гаргажээ.
Домогт загвар зохион бүтээгч агсан Карл Лагерфельдын муур хоёр үйлчлэгч, нэг тогоочтой. 2019 онд алдарт загвар зохион бүтээгч мууртаа 300 сая ам.доллар өвлөсөн гэдэг.
Сэтгэгдэл ( 0 )