Хөдөлмөрч минж галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 20

 

Данийн Ютландиа хойгт “хөдөлмөрч” минжний улмаас Аулум, Струэр хотуудын хооронд галт тэрэгний хөдөлгөөнд саатал гарчээ.

Төмөр замын хөдөлгөөнийг энэ сарын 17-21-ий хооронд зогсоосон байна. Учир нь минж төмөр замын гүүрэн дор далан хаалт барьсны улмаас голын урсгал өөрчлөгдөж, улмаар төмөр замын гүүрний суурийн бат бөх чанарыг сулруулжээ. Үүний улмаас зорчигчдыг автобусаар тээвэрлэж байгаа аж.

Сонирхуулахад, өнгөрсөн хавар Словак улсад таван мянган хүн минжнээс болж ундны усгүй болох эрсдэлд орж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top