Дэлхий дээрх хамгийн том А23а мөсөн уул хэд хэдэн хэсэг болж бутарч унасан тухай Туйлуудын шинжлэх ухаан, судалгааны хүрээлэн мэдээлжээ.
“Тус хүрээлэнгийн эрдэмтдийн 40 жилийн турш ажигласан А23а мөсөн уулын түүх дууслаа: Аварга мөс жижиг хэсэг болж бутарч, амьдралынхаа туршид талбайнхаа 99 хувийг алдав” гэж тус хүрээлэн нийгмийн сүлжээнд бичжээ.
Өнгөрсөн онд мөсөн уул дэлхийд хамгийн томд тооцогдож байсан ч есдүгээр сард энэхүү статусаа алдсан байна. Нэгдүгээр сард 1.3 мянган кв км талбайтай байсан мөсөн уул өдгөө 50 кв км талбайтай болж жижгэрчээ. А23а нь цэвэр усаар аялсаар байгаа бөгөөд нүдэн дээр бутарч байгаа аж. Сүүлийн гурван сард мөсөн уул нэг мянган км зайг туулж, Өмнөд болон Атлантын далайн хилийг давж, Өмнөд өргөргийн 49 градусын бүсэд хүрээд байна.
А23а мөсөн уул нь 1986 онд Фильхнерийн мөсөн тавцангаас тасрахдаа 7.14 мянган кв км талбайтай байжээ. Гуч гаруй жилийн турш мөсөн уул Уэддэллийн тэнгисийн гүехэн хэсэгт “тухалсны” дараа Өмнөд туйлын хилийн шугам дагуу “аялалд” гарсан түүхтэй.

Сэтгэгдэл ( 0 )