Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг өчигдөр эхэлж, дөрөвдүгээр сарын 26-ныг дуустал Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Уг хоолны өдөрлөгт ресторан хоол үйлдвэрлэлийн салбарын 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 18 улс үндэстний нэрийн хоолоор оролцож, Монгол үндэсний болон Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг, Гүрж, Итали хоол болон зууш, кофе, дессерт амттанаар үйлчилж байгаа юм. Мөн шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, асар бүрийн онцлог хоол, амьд хөгжмийн болон урлагийн тоглолт, хоолны тэмцээн, уралдаан зэргийг зохион байгуулж буй.





Сэтгэгдэл ( 0 )