ТОСК | "Солонго 1, 2" хорооллыг нэрийг захиалагчийн хүсэлтээр "President 1, 2" болгоно

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Төрийн Орон Сууцны Корпорациас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилготой "Солонго 1, 2" орон сууцны төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тус төслийг БНСУ-ын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд хотхоны нэрийг захиалагчийн хүсэлтээр  "President 1, 2" болгон өөрчлөхөөр болжээ. 

Нийт 5002 айлын орон сууцны энэхүү төслийг ирэх долоодугаар сард улсын комист хүлээлгэн өгч, 2000 орчим айлын орон сууц ашиглалтад орох бол 2027 оны аравдугаар сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. 

Тус орон сууцыг түрээслэх хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалт есдүгээр сараас цахимаар явагдах бөгөөд нэг м.кв талбайн түрээсийн үнэ нь 11,000-15,000 төгрөг байхаар тооцоолжээ.

Уг төсөл нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа ба бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай үргэлжилж байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top