Маргааш дүүжин тээвэр нэвтрүүлэх ёслолын шав тавина

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 03

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Францын “Пома” групптэй хамтран дүүжин тээвэр барих бэлтгэл ажил эхэлсэн билээ.

Тэгвэл маргааш буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 11:40-13:40 цагт Арцатын ам, Порше Центрийн зүүн талд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй дүүжин тээвэр нэвтрүүлэх төслийн шав тавих аж. Дүүжин тээвэр ашиглалтад орсноор Яармаг-Хархорин зах чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтойг тус группийн төслийн дэд менежер Лео Фридрих мэдээлэв.

Энэ талаар тэрбээр “Манай компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 80 жил болсон туршлагатай. Сүүлийн 20 жилд нь хүн тээвэрлэж эхэлсэн. Африк, Ази болон Европ тивд үйл ажиллагаагаа явуулж байна. Хот төлөвлөлт болон бусад тээврийн хэрэгсэл ашиглахад бэрхшээлтэй үед зориулагдсан гэж хэлж болно. Монголын нөхцөлд дүүжин тээврийн үйлчилгээг тохиромжтой гэж үзэж байна. Хүйтэн цаг агаартай, мөн уулархаг бүс нутагтай учраас давуу тал юм. Бид өмнө нь хүн амын төвлөрөлт ихтэй хотуудад дүүжин тээврээ ашиглаж байсан тул Улаанбаатар хотод хийсэн судалгааны дагуу ашиглах боломжтой гэж үзэж буй.

Бүхээг 10 зорчигчийн багтаамжтай бөгөөд нэг чиглэлд 2300 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцож байна. Өдөрт 15 цагаар тээвэрт явна. Жилийн 365 хоногийн 360-д нь хүн тээвэрлэх боломжтой. Ган татлагатай, өвөлдөө суудал нь халдаг тул бүхээг дотроо аль ч улиралд дулаан байх юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой гэдгээрээ давуу талтай. Манай улсад үйл ажиллагаа явуулах "Пома" групп нь эвдрэл гэмтэл, аюулгүй байдлаа өөрсдөө хариуцана” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.90) 2024 оны 04 сарын 04

үнэн үү хийсэн хойно нь үнэн гэж харая

0  |  0
zochin(87.214.24.143) 2024 оны 04 сарын 03

za za duujlegdeed baij de

0  |  0
Зочин(103.212.119.216) 2024 оны 04 сарын 03

Эхлэх гэж хичнээн ч жил дуншдаг юм бэ ярьсаар ярьсаар л бнадоо

0  |  0
Hdhjs(43.242.243.23) 2024 оны 04 сарын 03

Neg yumtai boldog tegd soyoltoi zorchij bval yahaw de ih buduuleg shu de zawaan dendsen humuus bold bna shu mogolchuud er ni

0  |  0
Top