Саудын Араб, АНЭУ тэргүүтэй Персийн булангийн зарим орнууд Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхийг АНУ-д уриалж байна гэж Associated Press агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.
АНЭУ, Саудын Араб, Кувейт, Бахрейны төлөөлөгчид хувийн уулзалтуудын үеэр Ираны удирдлага болон эсвэл тэдний бодлого үндсээрээ өөрчлөгдөх хүртэл цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлж байжээ. Ингэхдээ Персийн булангийн орнуудын мөргөлдөөний талаар барьж буй байр суурь өөр байна. Тухайлбал, Саудын Араб, АНЭУ нь илүү дайсагнасан байр суурьтай байгаа бол Оман, Катар зэрэг орнууд дипломат арга замыг илүүд үзэж байна.
Үүнтэй зэрэгцэн, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Арабын түнш орнууддаа хандан Ираны эсрэг цэргийн ажиллагааны зардлыг санхүүжүүлэхийг уриалж магадгүй гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт мэдэгджээ.
Iran War Cost Tracker порталын мэдээллээр, Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхэлснээс хойших 29 хоногт АНУ-ын зардал 35 тэрбум ам.долларыг даваад байна.

Сэтгэгдэл ( 0 )