Ормузын хоолойгоор нэвтрэхэд төлбөр төлнө

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Ираны Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын хороо Ормузын хоолойгоор нэвтрэхэд төлбөр авах тухай санаачилгыг дэмжжээ. Тус хорооны гишүүн Алаэддин Боружердийн мэдэгдсэнээр, Ираны парламент холбогдох хуулийн төслийг батлахаар хэлэлцэж байна.

Түүний ярьснаар, Иран энэхүү стратегийн чухал усан замыг бүрэн хянаж байгаа бөгөөд үүгээр нэвтрэх хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс төлбөрийн нөхцөлийг нэвтрүүлж байна.

Тус хоолойд хөлөг онгоцны хөдөлгөөнийг зохицуулах төлөвлөгөөнд АНУ, Израил болон Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан орнуудын хөлөгт тус хоолойгоор гарахыг хориглохыг заажээ.

Ормузын хоолойгоор нэвтрэх төлбөрийг Ираны үндэсний валют риалаар хийхийг мөн заажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top