УИХ | Н.Учралыг Ерөнхий сайдаар томиллоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо. Хуралдаанд нийт 107 гишүүн оролцож, 82.2% саналаар Ерөнихий сайдаар томилоод байна.

Ерөнхий сайдаар томилогдсон Н.Учрал хэлсэн үгэндээ “Ерөнхий сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү ачааны хүндийг үүрэх үүрэг хариуцлага гэж ойлгож байн” гэсэн юм.

Чуулганы хуралдааны үеэр ерөнхий чиг үүргийн яамнаас бусад яамны дэд сайдгүй ажиллана, эдийн засгийг өсгөхөд анхаарна, энгийн даруу Ерөнхий сайд байна гэдгээ мэдэгдсэн юм.

Засгийн газар солигдсон гэх мэдээллийн дараа Монгол Улсын гадаад бондуудын ханш унаж эхлээд байна. Мөн ЕСБХБ зэсэг томоохон санхүүгийн байгууллагууд ойрын болон дунд хугацааны бодлогодоо анхаархыг сануулаад байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top