АНУ руу F, M ангиллын визээр суралцахаар явж буй оюутнуудаас визийн бонд шаардахгүй

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан. Улмаар 2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 (бизнес/жуулчны) визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд 10,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) төлөх шаардлагатай болно.

АНУ руу F болон M ангиллын визээр суралцахаар явж буй оюутнуудаас визийн бонд шаардахгүй.  Барьцаа байршуулах шалгуур нь зөвхөн шаардлага хангасан бизнес/жуулчлалын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчдэд хамаарна гэдгийг онгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас санууллаа.

АНУ-ын визийн талаарх албан ёсны мэдээллийг https://mn.usembassy.gov/ болон https://travel.state.gov/.../countries-subject-to-visa... цахим хуудсуудаас авна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top