ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынхны хүчин чармайлт бүхэн үр шимээ өгч эхэлнэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Өнөөдөр таны өдөр. Удирдлага нь таныг сонсоно. Томоохон худалдан авалт хийж, санхүүгийн шийдвэр гаргахад тохиромжтой. Гэхдээ томоохон гэдэг нь бодлогогүй гэсэн үг огт биш. Хувийн амьдралд нь таатай мэдээ ирнэ.

Үхэр

Тэвчээр дээрээ тавих шаардлага гарна. Нөхцөл байдал болон хүмүүст бухимдах хэрэггүй. Ямар ч нэмэргүй. Тиймээс удаан хойшлуулсан ажлаа амжуулахыг бод. Гэрт нь бага зэргийн үйл ойлголцол үүсэж магадгүй. Энд ч бас хүлээцтэй байгаарай.

Ихэр

Энэ өдөр од эрхсийн байрлалаас бус харин тэр чигтээ танаас л шалтгаална. Ямар ч ид шиг байхгүй тул тайлан зэрэг анхаарал шаардсан ажлаа хий. Харин нөхөрлөлийн талбарт та од. Бусдын ярьж буйг биш харин юу хэлэхийг хүсэж байгааг сонсох ховор чадвар нь нээгдэнэ.

Мэлхий

Хэзээ үүрснээ ч санахгүй хүнд цүнх үүрч яваа мэт мэдрэмж төрнө. Яагаад ч юм сэтгэл нь түгшинэ. Тиймээс өнөөдрийн гол дүрэм бол чухал шийдвэр гаргахгүй байх. Гэр бүлдээ анхаарал тавих ч хүч хүрэхгүй. Тиймээс зүгээр л амар.

Арслан

Таны гэрэл өнөөдөр бүдгэрсэн мэт. Өөртөө итгэх итгэл нь алдарч, яаж ч хичээсэн хүмүүс таныг үл тооно. Өнөөдөр зүгээр л таны дотоод радар зөвхөн муу дохиог л барьж авч байгаа нь тэр.

Охин

Энэ сарын хамгийн хүнд өдөр. Өөр хүний шил зүүсэн мэт бүх зүйл бүдэг, ойлгомжгүй. Эсрэг тэсрэг мэдээлэл ирж, шийдвэр байнга өөрчлөгдөнө. Энэ эмх замбараагүй байдал таных биш тул цэгцлэх гэж бүү хичээ.

Жинлүүр

Бүх зүйл тэнцвэрээ олсон таатай мэдрэмж. Яг л хэн нэгэн радиог зөв долгион дээр тааруулсан мэт. Ажил дээр нь тайван, бүтээлч өнгөрнө. Хайр сэтгэлийн талбар дээр савлалт ихтэй. Зугтаж байсан хүнийхээ асуултад хариулт өгөх хэрэгтэй болно. Бүхнийг дэнслэхийн оронд заримдаа сонголт хийх нь дээр.

Хилэнц

Энэ өдрийг алгасах хүсэл төрнө. Таны сайтар булсан бүхэн ил гарна. Хуучин гомдол, мэдрэмж. Өнөөдөр хэлсэн үгийг буцаах боломжгүй. Тиймээс үгээ цэгнэ.

Нум

Өнөөдөр таны өөдрөг зан завгүй байгаа тул бүх зүйл сайхан бүтнэ гэдэг алдарт уриа нь ч ажиллахгүй. Яг л намаг шиг цааш явах биш харин зогс. Хувийн амьдрал нь удаан уугьж байгаа үл ойлголцлын цог асна. Үнэнч нохой адил таныг үргэлж дагадаг аз хүртэл танаас зугтжээ.

Матар

Сүүлийн саруудад гаргасан хүчин чармайлт бүхэн үр шимээ өгч эхэлнэ. Гараар барьж болохуйц тодорхой амжилт. Өнөөдөр таны гаргасан шийдвэр зөв байх болно. Од эрхэс танд бусдыг гомдоохгүйгээр үнэнийг хэлэх чадвар бэлэглэнэ. Эцэг, эхтэйгээ утсаар ярихаа мартуузай.

Хумх

Танд хүчтэй бөгөөд таатай дохио өгч байна. Бодол нэг шугамд цэгцэрч, хэдэн долоо хоногийн шийдэж чадахгүй байсан асуудын учрыг ойлгоно. Нөхөрлөл бол таны хувьд тэс өөр ертөнц. Холбоо тасарсан хүн нь эргэн ирнэ. Аз таны талд байна. Буйдан хаашаа  ч явахгүй тул гарч, найз нөхөдтэйгөө уулзаарай.

Загас

Сэтгэл санаа төгс биш ч таатай байна. Эргэн тойрондоо бусдын анзаараагүй сайхан зүйлсийг олж харна. Хүмүүс танд татагдана. Учир нь таны дэргэд дулаахан, тайван байна. Од эрхэс танд хайрын бэлэг бэлджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top