Он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 237 иргэн ХОХИРЧЭЭ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Энэ оны эхний 02 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 275 гэмт хэрэг бүртгэгдэж, 237 иргэн хохирсон, үүнээс 209 буюу 88.2 хувь нь эмэгтэй, 22 буюу 9.3 хувь нь хүүхэд эзэлж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нь айдас, түгшүүрт автах, өөртөө итгэх итгэл буурах зэрэг сөрөг сэтгэлзүйн нөлөөллийн улмаас цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгөхгүй байх хандлага өндөр байдаг.

Иймд иргэн бүр хүчирхийллийн аливаа хэлбэрийг үл тэвчиж, мэдээлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь чухал ач холбогдолтой бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон, эсхүл хүчирхийллийг харсан сонссон мэдсэн тохиолдолд Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд мэдээлэхийг зөвлөж байна.

 

Бичлэг үзэх:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top