ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхний өмнө итгэмээргүй боломжууд нээгдэнэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Хорвоо ертөнц нэг л өөр юм шиг сэрсэн бол таны зөв. Таван минутад амжуулдаг ажил нь хагас цаг үргэлжилнэ. Өдөр тутмын ажлаа хийж, жижиг ажлуудаа дуусга. Хувийн амьдралд нь бүх зүйл тийм дардан биш. Гэхдээ нухацтай яриа өрнүүлэх хэрэггүй.

Үхэр

Ойлгомжгүй сонин зардлууд гарч ирнэ. Хэн нэгэн танаас мөнгө асуувал арвантаа бодож үзээрэй. Гэрт нь хуучин маргаан эргэн ирнэ. Тэр үед шийдсэн гэж бодсон ямар нэгэн жижиг асуудал дахин гарч ирнэ. Таны брэнд болсон зөрүүд зан өнөөдөр таны эсрэг ажиллана.

Ихэр

Олон ажлыг нэгэн зэрэг төвөггүйхэн амжуулдаг чадвартаа өөрөө эргэлзэнэ. Аз танаас нүүр бууруулжээ. Найз нөхөдтэйгөө ч харьцахад амаргүй байна. Хэрүүл маргаан дэгдээхийн оронд хүлээцтэй байгаарай.

Мэлхий

Өнөөдөр бүх зүйл бүдгэрсэн мэт санагдана. Ажил нь мэлхийн хурдаар явна. Бусдын сэтгэл санааг ойрхон тусгаж авах хэрэггүй. Харин үдэш гэрийнхэн нь баярлуулна. Танаас зөвлөгөө авч, чин сэтгэлийн яриа өрнүүлэхийг хүснэ.

Арслан

Өөртөө итгэлтэй байдал нь хаана ч юм нуугдаж, хүмүүсийн анхаарлын гадна үлдэнэ. Хувийн амьдралд нь эсрэг тэсрэг мэдрэмж төрнө. Хайртай хүндээ гэнэт татагдаж, гэнэт үг өднө. Харин та зүгээр ядарсан тул биеэ бариарай.  

Охин

Таагүй өдөр. Компьютер нь гэнэт гацаж, найдаж байсан мэдээлэл нь буруу байна. Төгс байхад дуртай таны хувьд энэ бол жинхэнэ там. Та бүх л зүйлээс алдаа олж харна. Нэг өдөр төгс гэдэг үгийг боломжийн гэсэн үгээр солихыг од эрхэс зөвлөж байна.

Жинлүүр

Таны өмнө мөнгө болон ажлын итгэмээргүй боломжууд нээгдэнэ. Энэ бол таны өдөр. Хувийн амьдралд нь бүх зүйл үүнээс ч илүү. Хайр сэтгэлийн харилцаанд шинэ шатанд гарна. Толгойд нь эргэлдэж байгаа асуултаа тавиад үз. Хариулт нь таныг гайхшируулна.

Хилэнц

Шуургатай өдөр. Ажил дээрээ удирдлага, нөлөө бүхий хамтрагч, захиалагчтайгаа зөрчилдөнө. Танд шударга бус хандаж байгаа мэт санагдана. Хилэнцийнхэн өнөөдөр хатгах чадвараа далд хийгээрэй.

Нум

Хорвоо ертөнц илүү зөөлөн, илүү сайхан болсныг өглөөнөөс л мэдэрнэ. Хүмүүс инээмсэглэж, ажил урагшилна. Нийгмийн хүрээллээ тэлж, харилцаа холбоо бүхэн үнэ цэнтэй болно. Үдшийг найз нөхөдтэйгөө хөгжилдөн өнгөрүүлээрэй.

Матар

Өнөөдөр бүх зүйл танаас л шалтгаална. Хойшлуулсан ажлуудаа дуусга. Гэр бүлд нь дулаан уур амьсгал ноёрхоно. Хайртай хүмүүстээ магтаалын үг бүү харамлаарай. Тэдний хувьд маш чухал. Карьертаа хэт их ач холбогдол өгдөг таны хувьд гэр бүл нь үндэс суурь. Тэдэнгүйгээр таны амжилт ямар ч утга учиргүй.

Хумх

Од эрхэс танд олон гэнэтийн бэлэг бэлджээ. Бүх зүйл сайн тал руу эргэнэ. Санаандгүй танилцсан хүн нь маш хэрэгтэй ажил хэргийн түнш болж таарна. Толгой сийрэг, жинтэй санаа орж ирнэ.

Загас

Өнөөдөр таны хувьд энэ сарын хамгийн сайхан өдрүүдийн нэг байна. Аз таныг бүх зүйлд түшнэ. Уран бүтээлээрээ аз жаргалыг мэдэрнэ. Зурж, бичиж, тогло. Удаан хүлээсэн онгод өнөөдөр ирнэ. Урлагаас хол загасныхныг ч од эрхэс мартаагүй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top