KFC хоол захиалгын хуурамч линк дээр дарж 37 сая төгрөгийг залилуулжээ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн У-аас “Facebook” цахим орчинд байршуулсан хямдралтай KFC хоол захиалгын хуурамч линк дээр дарж өөрийн банкны картын мэдээллийг оруулсны улмаас дансанд байсан үлдэгдэл болох 37,000,000 (гучин долоон сая) төгрөгийг алдсан тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн:

•Сошиал орчинд байршуулсан хэт хямдрал, урамшуулал амласан линкүүд нь ихэнх тохиолдолд хуурамч байдаг.

•Албан ёсны вэбсайт, аппликейшнээс бус, гаднын линкээр дамжин төлбөр хийхээс зайлсхийх.

•Банкны картын дугаар, CVV код, нэг удаагийн баталгаажуулах нууц код (OTP)-ыг бусдад дамжуулахгүй байх.

•Сэжигтэй тохиолдолд даруй банк болон цагдаагийн байгууллагад мэдэгдэж, цахим орчинд сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top