АНУ Ойрх Дорнодод агаарын десант илгээнэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ Ойрх Дорнод руу нэг бригад агаарын десант илгээх боломжийг судалж байна гэж The New York Times хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээллээр, АНУ-ын агаарын десантын 82-р дивизийн шуурхай хариу үйлдэл үзүүлэх анги нэгтгэлийн бие бүрэлдэхүүнийг оролцуулахаар төлөвлөж байна. Нийт 3000 орчим алба хаагчдыг 48 цагийн дотор дэлхийн аль ч өнцөг буланд илгээх боломжтой бөгөөд Ираны Харк арлыг эзлэх үүрэг өгөхөөр бэлдэж байна.

Харк арлыг эзлэх ажиллагаанд 2.5 мянган тэнгисийн явган цэрэг оролцох бөгөөд тэд Ойрх Дорнод руу хэдийн хөдөлжээ. Тэнгисийн явган цэргүүд гурван долоо хоногийн дараа Ойрх Дорнодод хүрэх аж.

Израилын The Jerusalem Post хэвлэл энэ сарын 23-нд АНУ тэнгисийн явган цэргээ Ойрх Дорнод руу татах ажиллагааг шуурхайлсан тухай мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top