АНУ-д ч тэр, Иранд ч тэр ялалт байгуулах боломжгүй тул яриа хэлэлцээгээ сэргээхээс өөр сонголтгүй болно гэж Шанхайн гадаад хэлний их сургуулийн Ойрх Дорнод судлалын дээд сургуулийн профессор Дин Луна Global Times сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Түүний хэлснээр, Ираны эсрэг дайн мухардалд орсон. Хоёр тал эцсийн арга хэмжээ авна гэж сүрдүүлж байгаа нь аль ч тал ялалтад хүрч чадахгүйг байгааг харуулж байна. Улмаар мөргөлдөөнийг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрнэ гэж Дин Луна үзэж байна.
Ормузын хоолойтой холбоотой асуудал нь Ойрх Дорнодын хямралаас үүдэлтэй чухал асуудлуудын нэг болоод байна. Пуужингууд бус зөвхөн яриа хэлэлцээний замаар энэ асуудлыг шийдэх боломжтой. Мөргөлдөөн дээд хэмжээндээ хүртэл хурцдаад байгаа бөгөөд нөхцөл байдал хяналтаас гарч болзошгүйг шинжээч анхааруулжээ. Цөмийн асуудал эрсдэлийг улам хурцатгаж буйг тэрбээр сануулсан байна. Түүнчлэн, дайн хэрхэн төгсөх, үүний дараа хэрхэх асуудал мөн том сорилт болно. Сэргээн босголт, Ираны аюулгүй байдлын баталгаа, Иран Ормузын хоолойгоор дамжих хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангах эсэх, асуудлууд мөн тавигдаж байна. Эдгээр асуудлын алийг нь ч хүчээр шийдэх боломжгүй. Зөвхөн яриа хэлэлцээ үүссэн нөхцөл байдалд цэг тавьж чадна гэж шинжээч онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )