Монголбанк мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг бууруулах эсэх шийдвэрээ өнөөдөр танилцуулна. Төв банкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогт томилогдсоноос хойш хоёр дахь удаагаа мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулах гэж байгаа нь энэ. Тэрээр өр орлогын харьцааг бууруулж, заавал байлгах нөөцийг нэмэгдүүлсэн хатуу бодлого танилцуулж байсан юм.

Он гарснаас хойш инфляцын түвшин 6.5 хувьд хүрч, зорилтод түвшинд ойртож байгаа ч цаашдын эрсдэлийг харгалзан бодлогын хүүг хэвээр хадгалах магадлал харьцангуй өндөр байна.

Хоёрдугаар сарын байдлаар иргэдийн зээл 11.5%, бизнесийн зээл 28.1% тус тус өсөөд байа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэдийн зээл дараалж өссөөр байна. Хэдийгээр инфляц саарах дүр зураг ажиглагдаж байгаа ч эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэхээр тусгасан нь оны эцэст инфляц эрчимжих гол шалтгаан болж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top