Албанийн парламент Ираныг терроризмыг санхүүжүүлэгч улс гэж үзлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Албанийн парламентийн ээлжит бус хуралдаанаар Иран улсыг терроризмыг санхүүжүүлэгч улс гэж үзэх тогтоолыг баталлаа. Уг тогтоолын төслийг парламентийн 79 гишүүн дэмжиж, нэг гишүүн эсэргүүцэж, нэг гишүүн түдгэлзжээ. Албани болон Ираны харилцаа олон жилийн турш хурцадмал байсан. Гол учир нь тус улсад Ираний Мужахед-и-Халах бүлэглэлийн 2000 гаруй турэс үзэлтнүүд оршин суудагтай холбоотой.

Тогтоолын төсөлд дурдсанаар Ираны хувьгалт гварди болон Ираны төрийн байгууллагууд “Ойрх Дорнод болон булангийн бусад улс орнуудыг тогтворгүйжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан” гэдгийг тодотгожээ. Мөн түүнчлэн Албани улсын зүгээс Иранийг кибер халдлага зохион байгуулж, 2022 онд Албанийн төрийн байгууллагуудад ноцтой халдлага үйлдсэн гэж дүгнэсэн байна. Тухайн үеийн халдлагыг үйлдсэний дараа Албани улс Ирантай дипломат харилцаагаа тасалж, дипломат төлөөлөгчдөө эгүүлэн татсан билээ.

Ташрамд дурдахад Трамп Иран улсад дайн өдөөснөөс хойш Албани улс энэ үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top