Хонь
Эрчтэй хөдлөх хүсэл төрөх ч од эрхэс хурдаа хасахыг зөвлөж байна. Эрч хүч гадагш бус дотогш чиглэнэ. Тиймээс чимээгүй орчинд өөрийнхөө бодлыг сонссон нь дээр. Санхүүгийн асуудал дээр болгоомжтой байхад илүүдэхгүй. Ирэх сарын төсвөө төлөвлөөрэй.
Үхэр
Ирэх сарын хувийн төлөвлөгөө нь тодорхой шийдвэр хүлээж байна. Тиймээс хойшлуулах хэрэггүй. Шинэ тэргэл сар шинэ асуудлуудыг гаргаж ирнэ. Ойр дотнын хүмүүс нь таны найдвартай байдлыг нь үнэлдэг тул үгээр бус бодитоор дэмжээрэй.
Ихэр
Бусадтай харьцахдаа гаргах хуурамч байдал нь алсаас мэдрэгдэнэ. Тиймээс дүр эсгэх хэрэггүй. Шилдэг стратеги бол шударга, илэн далангүй байдал. Холын хамаатнуудаасаа мэдээ дуулна. Тэр мэдээ нь анх санагдсанаасаа ч илүү чухал болно.
Мэлхий
Өнгөрсний хаалгыг хаа. Бусдыг болоод өөрийгөө уучилж, ачаа болж байгаа зүйлээ тавьж явуул. Ялангуяа энэ нь гэр бүл болон харилцаатай холбоотой. Дотнын найз нь нүдийг нь нээж, эртнээс өөрөөсөө анзаараагүй тэр зүйлээ олж харна.
Арслан
Хувийн амьдралдаа гялалзах бус харин өөртэйгөө шударга байхыг сануулж байна. Найз нөхөд эсвэл хайртай хүнтэйгээ ярилцсанаар чухал зүйлийг нээнэ. Тиймээс ярих биш илүү сонсоорой.
Охин
Уян хатан байгаарай. Төлөвлөгөө нь нурна. Олон ажлыг зэрэг барьж авахын оронд хамгийн чухал гэсэн гурван ажлыг л хэрэгжүүл. Эрүүл мэнддээ анхаараарай.
Жинлүүр
Тэнцвэрээ сэргээхэд чухал. Сүүлийн үед та маш их ажилласан эсвэл огт юу ч хийгээгүй. Ямар нэгэн зүйлийг засаж залруулахын оронд өөрийгөө байгаагаар нь хүлээн авахыг хичээ.
Хилэнц
Зөн совин болон бусдыг мэдэрдэг чадвараа хэрэгтэй хүнд нь туслахад зориул. Ахмад настнуудтай ярилцаад үз. Тэд танд талархаад зогсохгүй ойрд хэрэг болох мэргэн санаагаа хуваалцана.
Нум
Өөрчлөлтийг хүснэ. Харин энэ өдөр холын замд гарах хэрэггүй. Харин үүний оронд цэвэр агаарт алхаарай. Ойр дотнынхонтойгоо ярилцахдаа хүлээцтэй бай. Шулуухан зан тэр бүр хэрэгтэй байдаггүй. Зарим үед илүү үг хэлснээс дуугүй байсан нь дээр байдаг.
Матар
Таных биш зүйлийг бүү ав. Бусдын ажил, асуудал, сэтгэл хөдлөлийг өөртөө үүрэх хэрэггүй. Хил хязгаараа тогтоо. Санхүүгийн асуудал дээр ухаалгаар хандаарай. Мөнгө зээлэх, зээлдүүлэх хэрэггүй.
Хумх
Энгийн зүйлд үр бусын зүйлийг олж харна. Энэ өдрийн өгөх дохио болон давхцал санамсаргүй биш гэдгийг ойлгоорой. Эдгээрт таны эртнээс хайж байсан асуултын хариу нуугдаж байгаа.
Загас
Таны хувийн амьдралд шинэ үе эхэлж байна. Тиймээс чимээ аниргүйг өөртөө шингээж, өөрийгөө сонсож, мөрөөдлөө эргэн санаж, өнгөрч буй сар танд өгсөн бүхний төлөө талархаарай. Зүүд онцгой үнэ цэнтэй байна. Зүүд танд чиглэл зааж өгнө.

Сэтгэгдэл ( 0 )