АНУ 11.3 тэрбум ам.доллар зарцуулж, Ираны 9000 объект бөмбөгдүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
36 минутын өмнө

 

 

Израил, АНУ хамтран Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Ираны нутаг дэвсгэрт нийт 9000 орчим объект бөмбөгдөлтөд өртжээ.

Тегеран хотын захирагч Алирез Заканийн хэлснээр, дайны эхний 10 хоногт Иран даяар нийт 9000 объект агаарын цохилтод өртсөн. Нийслэл Тегеран хотод нурангийг цэвэрлэх ажлыг тасралтгүй явуулж байна.

Үүнтэй зэрэгцэн Вашингтоны засаг захиргаа АНУ дайны эхний зургаан хоногт нийт 11.3 гаруй тэрбум ам.доллар зарцуулсан тухай Конгресст мэдээлжээ. The New York Times сонины эх сурвалжийн мэдээллээр, Пентагоны төлөөлөгчид Ираны эсрэг дайны өртөг нь эхний зургаан хоногт л гэхэд 11.3 тэрбум ам.долларыг давжээ. Үүнд цэргийн техник болон бие бүрэлдэхүүнийг тээвэрлэх зэрэг ажиллагаатай холбоотой олон төрлийн зардлууд ороогүй байна. Тиймээс нийт зардал өснө гэсэн тооцоололттой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top