Иран улс АНУ-ын холбоотон улсуудын газрын тос тээвэрлэг болон худалдан хөлөг онгоцнуудад тусгай татвар ногдуулахаар төлөвлөж байна гэж CNN мэдээлжээ.
Ормузын хоолой хаалттай хэвээр байна. АНУ-ын холбоотон орнуудын хөлөг онгоцнуудад аюулгүй байдлын татвар ногдуулахаар төлөвлөж байна гэж тус суваг онцолсон байна. “Газрын тосны үнэл нөлөөлөх хөшүүрэг Ираны гарт байгаа. Эрчим хүчний түүхий эдийн үнэ тогтворгүй болоод байгаа бөгөөд Трамп ялагдсанаа зарлах хүртэл Иран тэмцсээр байна” гэж CNN сувгийн эх сурвалж онцолжээ.
Үүнтэй зэрэгцэн газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцны цуваа Ормузын хоолойг чиглэж байгаа тухай Marinetraffic портал мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээллээр, Neon, Elite, Genesis Alpha газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнууд болон хуурай ачаа тээвэрлэгч хөлгүүд 9.5-10 далайн миль/ц хурдтай чиглэж байна.
Мягмар гарагт Доналд Трамп Ормузын хоолойд хөлөг онгоцны хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана гэж мэдэгджээ. Тэрбээр АНУ дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг зогсоохыг Иранд зөвшөөрөхгүй гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )