Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо (Mongolia Tourism Organization) хамтран зохион байгуулж буй “Tourism Week–2026” арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 09-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
“Tourism Week – 2026" үндэсний чуулган нь аялал жуулчлалын салбарын бодлого, тогтвортой хөгжил, салбарын тогтвортой өсөлтийг хангах, байгаль орчинд ээлтэй бодлогыг уялдуулах, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл хүргэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
“Tourism Week – 2026” үндэсний чуулганы арга хэмжээ өнөөдөр Төрийн ордны "Их Монгол" танхимд эхэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )