НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталсан.
Энэ жил “Дэлхийн адууны өдөр”-ийг долоодугаар сарын 11-13-нд албан ёсоор анх удаа тэмдэглэх гэж байгаа билээ. Энэ үеэр адууны өв соёлыг сурталчлах үйл ажиллагаа, нүүдэлчдийн соёл, ногоон хөгжилтэй холбоотой үзэсгэлэн, чуулган, “Дэлхийн адууны өдөр”-ийн лого, уриа, брэндбүүк бүтээх, олон улсын хэмжээнд сурталчлах соёл урлагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэх 56 орны 10000 морьтон цуглаж жагсаал хийх бөгөөд энэ долоо хоногт багтаан төсвөө эцэслэн батална.
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр нийслэлээс тус “Дэлхийн адууны өдөр”-т зориулж 4.5 тэрбум төгрөг төсөвлөж байгааг өчигдөр мэдэгдэв. Энэхүү өдрийг тэмдэглэх хүрээнд морьтны соёлын хүрээ байгуулахаас гадна дөрвсөн байршилд Адуу эмчилгээний төв байгуулахаар төлөвлөжээ

Сэтгэгдэл ( 0 )