Uber компани аппаар нисдэг такси захиалах боломжтой болсон тухай зарлажээ. Нисдэг таксины үйлчилгээг эхлүүлэх зорилгоор тус компани Joby Aviation компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Гэрээ ёсоор тус компани Дубайд энэ оноос эхлэн нисдэг таксины үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Дубай хотноо буултын дөрвөн талбай байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр нь тус хотын олон улсын нисэх онгоцны буудал, худалдааны төв, Палм Жумейра арал дахь буудал болон Дубайн Америкийн их сургуульд байрлах аж
Цаашид Uber, Joby компаниуд хамтран АНУ-ын Нью Йорк, Лос Анжелес, Их Британи болон Японд ийм үйлчилгээ нэвтрүүлэхээр төвлөж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Hh.hamad арай нисээд ирэх юм бол уу?