Хятад улс Японд давхар зориулалттай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг хориглосонтой холбогдуулан энэхүү саналыг Японы сангийн сайд Сацүки Катаяма дэвшүүлсэн байна. Тэрбээр Их 7 бүлгийн орнуудын сангийн сайд нарын уулзалтын дүнгээр мэдээлэл хийхдээ тус бүлгийн орнууд Хятадын газрын ховор металлаас хараат байдлаа багасгах тохиролцоонд хүрсэн тухай мэдэгджээ.
Энэ сарын 6-аас эхлэн БНХАУ цэрэг зэвсгийн зорилготой болон цэргийн хүчин чадлыг бэхжүүлэх зорилготой давхар зориулалттай бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хориглож байгаа тухай БНХАУ-ын худалдааны яам мэдээлсэн билээ.
Японы хэвлэлүүдийн дамжуулснаар, Хятадын хэд хэдэн төрийн өмчит компани газрын ховор металл нийлүүлэх шинэ гэрээ хийхгүй гэдгээ Японы түншүүддээ мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )