(18).jpg)
Монгол, Хятад, Орос гурван улсын хамтарсан “Эдийн засгийн коридор” санаачилгын хүрээнд дэд бүтэц, эрчим хүч, худалдаа, ложистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн санаачилгууд эрчимтэй үргэлжилж байна.
Талууд коридорын хүрээнд хэрэгжүүлэх дунд болон урт хугацааны хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн баталгаажуулж, бүс нутгийн интеграцыг гүнзгийрүүлэх зорилгоо нотлоод байгаа билээ.
Дэд бүтэц, тээврийн хамтын ажиллагаа
Манай гурван улс төмөр зам, авто замын коридорын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил дамнасан ложистикийн системийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.
Тухайлбал, төв коридорын төмөр замын шинэчлэлийн хүрээнд 2030 он гэхэд ачаа тээврийн хүчин чадлыг 50 сая тонн хүртэл нэмэгдүүлэх зорилт дэвшүүлээд байгаа. Мөн Азийн хурдны авто замын AH3, AH4 чиглэлийн замын сүлжээг сайжруулах асуудлыг хэлэлцээд байгаа билээ.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа
Эдийн засгийн коридорын хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх 30 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хил дамнасан ложистик төв, үйлдвэрлэлийн бүс байгуулах нь бүс нутгийн худалдааны урсгалыг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл гэж талууд үзэж байгаа юм.
Эрчим хүчний стратегийн төслүүд
Коридорын хүрээнд хэрэгжих хамгийн том төслүүдийн нэг болох “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төсөл нь Оросын байгалийн хийг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятад руу экспортлох зорилготой бөгөөд жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай байхаар төлөвлөгдөж байна. Энэхүү төсөл нь гурван улсын эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх стратегийн ач холбогдолтой гэж шинжээчид үзэж байна.
.jpg)
Бүс нутгийн стратегийн ач холбогдол
Монгол–Хятад–Оросын эдийн засгийн коридор нь Евразийн тээвэр, худалдаа, эрчим хүчний шинэ зангилаа бий болгох стратегийн төсөл гэж үнэлэгдэж байна. Үнтэй зэрэгцэн эдийн засгийн хараат бус байдлыг хангах зорилгоор коридорын төслүүдийг гуравдагч хөршийн бодлоготой уялдуулан тэнцвэртэй хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтойг судлаачид онцолж байна.

Сэтгэгдэл ( 0 )