ӨРНИЙН ЗУРХАЙ: Дурласан жинлүүрийнхэнд энэ өдөр галт уул шиг санагдана

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Санхүүгийн байдал тогтворгүй байна. Гэхдээ та өөрийгөө дайчилж чадна. Хамгийн гол нь төлөвлөгөөнөөс хазаалгүй, яг таг дагаарай.

Үхэр

Таны амьдрал эсрэг тэсрэг хандлагаас бүрдэнэ. Нэг талаас та зөвхөн өөртөө зориулж амьдрахыг хүсэх ч гэр бүлийнх нь хүмүүст хүндрэлтэй байна. Хайртай хүнтэйгээ алтан дунджийг олох нь чухал.

Ихэр

Гэр бүлийнхэнтэйгээ аль болох их цагийг өнгөрүүлээрэй. Хамтын хүчээр гэрийнхээ ажлыг амжуул. Эрүүл мэнддээ онцгой анхаараарай. Дархлаа нь суларсан тул ханиад, томуу авах эрсдэл өндөр байна.

Мэлхий

Найз нөхөд болон хайртай хүнтэйгээ харилцах харилцаа нь хурцдаж болзошгүй. Сэтгэл хөдлөлөө барьж, хайртай хүмүүстээ болгоомжтой харьц. Тодорхойгүй байдал үүсвэл ярилцаж, шийд.

Арслан

Гаднын таагүй нөхцөл байдалтай нүүр тулж, байр сууриа хамгаалах хэрэг гарна. Тиймээс аль болох зөрчлөөс зайлсхий. Өөрийгөө хянахыг хичээгээрэй.

Охин

Ахуйн асуудлаа цэгцлэх гээд ажил ихтэй байна. Танаас хүмүүс тусламж хүсэж, танд огт хамаагүй асуудалд оролцох хэрэг гарна. Тиймээс ийм байдалд орохоос аль болох зайлсхийгээрэй. Ингэж байж л өөрийнхөө асуудлыг шийдэх зав гарна.

Жинлүүр

Дурласан жигнүүрийнхэнд энэ өдөр галт уул шиг санагдана. Хайр сэтгэлийн харилцаа нь байнга өөрчлөгдөнө. Найз нөхөдтэйгөө уулзахдаа хайртай хүнээ дагуулах хэрэггүй.

Хилэнц

Гэр бүлийн харилцаа тогтворгүй байна. Эсвэл таны санаачилгыг хайртай хүн нь дэмжихгүй эсвэл та өөрөө түүний саналыг дэмжихгүй. Мөн эцэг эх, ах дүүстэйгээ үл ойлголцож болзошгүй.

Нум

Жижиг сажиг асуудалтай хутгалдвал замаасаа төөрнө. Хэрэв та зорилгодоо л хүрэхийг хүсэж байгаа бол зөвхөн үүн дээр л төвлөр. Эрч хүчээ гамнахад илүүдэхгүй.

Матар

Үл хөдлөх хөрөнгөтэй болох хүсэл нь томоохон зардалд хүргэнэ. Шопинг хийхдээ огт хэрэггүй худалдан авалт хийнэ. Харин од эрхэс зардлаа хянахыг зөвлөж байна. Хайртай хүмүүст нь таны мөнгө бус харин хайр, халамж хэрэгтэй гэдгийг санаарай.

Хумх

Өндөр хэмнэлтэй өдөр. Гэр бүлийнхээ гишүүдийн санаа бодлыг үл тооно. Ялангуяа залуус эцэг, эхийн хяналтаас хол байхыг хүснэ. Харин ингэх тохиолдолд таагүй тохиолдлууд ар араас хүлээж байна. Тиймээс тохиромжтой үе иртэл хүлээсэн нь дээр.

Загас

Харилцаа холбоо ихтэй байна. Гэвч эдгээр нь танд огт хэрэггүй, харин ч хий дэмий уур бухимдлыг нь барна. Богино хугацааны аялал үр дүнгээ өгөхгүй. Тиймээс түр хойшлуулсан нь дээр.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top