ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.02.16. Энэ оны 47 дахь өдөр бөгөөд он дуусахад 318 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 55 минутад мандаж, 18 цаг 17 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 8 хэм, шөнөдөө 20 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Канадад Гэр бүлийн өдөр, Бангладешт Ялалтын өдөр, Казахстанд Тусгаар тогтнолын өдөр, Аргентинд Багт наадам, Пуэрто Рикод Баатруудын өдөр, БНАСАУ-д Гэрэлт од, Ким Чен Ирийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Германы хөнгөн атлетикч, олимпын хоёр удаагийн аварга Хайке Дрекслер, Английн хөлбөмбөгч, дасгалжуулагч Деннис Уайз, Австралийн жүжигчин Миранда Отто, Америкийн жүжигчин Кристен Риттер, Их Британийн жүжигчин Тео Жеймс, Канадын кёрлингийн тамирчин, олимпын хоёр удаагийн аварга Кейтлин Лоус, Германы хөлбөмбөгч Матс Хуммельс зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1912 оны энэ өдөр Улиастай хотыг манжийн дарлалаас чөлөөлжээ.

1913 оны энэ өдөр Цэргийг бэлтгэн сургах тухай Орос, Монголын хэлэлцээр байгуулагдав.

1923 оны энэ өдөр Нийслэл хүрээнд анхны дунд сургууль болох Нэгдүгээр сургууль байгуулагджээ.

2015 оны энэ өдөр Үндэсний бүтээн байгуулалтын “Төрийн Гэрэгэ” дээд шагналыг Гацуурт , Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц, “Хөтөлийн цемент, шохой” компанид хүртээв. Уг шагналыг анх 2011 онд “Нэпко” компаниас эрхлэн гаргасан “Британника” нэвтэрхий тольд олгож байжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1568 оны энэ өдөр Испанийн шүүх Нидерландын бүх иргэдэд цаазын ял оноож байв.

1923 онд Ховард Картер эртний Египетийн Тутанхамон фараоны бунханг нээжээ.  

1968 оны энэ өдөр АНУ-д анх удаагаа Алабама мужид аврах алба 911 ажиллаж эхэлсэн байна.

1998 онд Тайваньд буулт хийж байхдаа Airbus A300 онгоц осолдож, 203 хүн амиа алдав.

2005 оны энэ өдөр хүлэмжийн хийн ялгарлыг багасгах зорилготой Киотогийн протокол хүчин төгөлдөр болжээ.

2024 оны энэ өдөр ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный хоригдож байхдаа нас баржээ.

Өнөөдөр үс засуулбал сүлд тэнэж одно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top