Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгаанд дурдсанаар иргэдийн 43% нь мөнгөн хөрөнгөө төгрөгөөр хадгалах сонирхолтой гэсэн дүн гарчээ. Энэ нь 2022 оны нэгдүгээр улирлаас хойш хамгийн өндөр хувь болжээ. Төгрөгийн ханш тогтворжиж, иргэд хөрөнгөө хадгаламжид байршуулах сонирхол нэмэгдэж байгааг дээрх судалгааны дүнгээс харж болохоор байна.
Төгрөгийн хадгаламж 26 их наяд төгрөгт хүрснээс 83% нь иргэдийн, 17% нь аж ахуйн нэгжийн хадгаламж эзэлж байгаа юм. Үүний зэрэгцээ валютын хадгаламжийн дүн 5.6 их наяд төгрөгт хүрч 16.1% нэмэгджээ. Түүнчлэн валютын харилцах дансны үлдэгдэл жилийн дүнгээр 11.6% өссөн байна. Гүйлгээнд эргэлдэж буй нийт бэлэн мөнгөний хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )