2026 оны 02 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цэлмэг. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -16…-21 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...-1 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Өчигдөр өдрөөс 6 градусаар хүйтний эрч суларч -4…-6 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдөр өдрөөс 4 градусаар хүйтний эрч суларч -12…-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Өчигдөр өдрөөс 6 градусаар хүйтний эрч суларч -7…-9 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -20 градус хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )