ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхны сэтгэл санаа бодлын хурдаар өөрчлөгдөнө

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Өнөөдөр бодит асуудалтай тулгарсан мэт санагдах ч өөр өнцгөөс харвал үнэхээр инээдтэй асуудал болохыг нь ойлгоно. Санхүүгийн байдал тогтворгүй, мөнгөний урсгалыг хянахад хэцүү.

Үхэр

Найз нөхөд нь энэ өдрийг чимнэ. Сэтгэлээ нээх хэрэгтэй байгаа тул итгэлтэй сонсогчоо олоорой. Мөнгөний тухай өдөржин бодох хэрэггүй. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун үлдэхийг хичээгээрэй.

Ихэр

Өнөөдөр мөнгөө дуртайяа зарцуулна. Их хэмжээний мөнгө үрэхгүй ч сэтгэл хангалуун үлдэнэ. Маргаашийг хүртэл хамгийн бага алдагдалтай энэ өдрийг өнгөрүүлэхийг зориорой. Өнөөдөр таны амьдралд юу ч тохиосон тохиромжгүй байна.

Мэлхий

Унтахаасаа өмнө цэвэр агаарт гарвал сийрэг ухаантай мэлхийнхэнд гайхалтай санаа орж ирнэ. Энэ өдөр биеэ барьж, тайван байхыг хичээгээрэй. Хэн нэгнийг хуурах гэж буу оролд, Өөрийгөө тэнэг байдалд оруулна.  

Арслан

Итгэлтэй хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Ямар ч таатай зүйлс таны сэтгэл санааг дээшлүүлж чадахгүй тул боломж гарвал унтаж амраарай. Амжилтад хүрэхээс нэг алхмын наана зогсох вий.

Охин

Зарим хүмүүс танаас дэмжлэг, зөвлөгөө хүснэ. Ингэснээр та бусдад хэрэгтэй гэсэн мэдрэмж авна. Ямар нэгэн зүйл бүтэхгүй бол сандрах хэрэггүй. Хүн чанар нь хожим нь зулгаах зүйл бүү хийгээрэй.

Жинлүүр

Гэрээ байгуулахаас бүү ай. Өнөөдөр танд ашигтай бөгөөд аюулгүй байхыг од эрхэс баталж байна. Зориг гаргаж, ямар нэгэн зүйлийг өөрчилж эхлэхгүй л бол өнөөдрийн “муу” “маш муу” болж хувирна.

Хилэнц

Хувийн асуудал амжилттай шийдэгдэнэ. Худалдан авалт зэрэг томоохон зардал хүлээж байна. Гэвч од эрхэс эрхэс үрэлгэн байхаас анхааруулжээ.

Нум

Аливаа санасан бодсоноо хэрэгжүүлэхэд тохиромжтой. Сэтгэлийн хөдөлгөөнөө өөртөө үлдээ. Хайртай хүнээ дэргэдээ байлгахыг хүсэх ч бардам зан нь саад болно.

Матар

Хэрэггүй болон хаяхаас хайран санагдаж байгаа эд зүйлсээ зориг гарган хаяарай. Санаа зовох хэрэггүй. Эдгээр зүйлгүйгээр хоосон мэдрэмж төрөхгүй. Гэр бүлдээ аль болох их цаг гаргаарай.

Хумх

Энэ өдөр хурдан өнгөрч, та ч сэтгэл хангалуун байна. Тайван байж чаддаг хүнд нөхцөл байдлыг хурдан хяналтдаа авна. Таны хувьд хүнд цаг үе ч нулимсаа арчаад, мөрөөдлөө санаарай.

Загас

Өнөөдөр юу ч болж байсан хэзээ хэзээнээс илүү тайван байна. Харин сэтгэл санаа бодлын хурдаар өөрчлөгдөнө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top