ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.02.03. Энэ оны 34 дахь өдөр бөгөөд он дуусахад 331 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 15 минутад мандаж, 17 цаг 56 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 8 хэм, шөнөдөө 19 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр АНУ-д Сүйн бөгжний өдөр, мөн Эмэгтэй эмч нарын баяр бол Иранд Ээжүүдийн баяр, Вьетнамд Коммунист намын өдөр, Тайландад Ахмад дайчдын өдөр.

Өнөөдөр Германы хөгжмийн зохиолч Феликс Менделсон, АНУ-ын анагаах ухааны дээд боловсрол эзэмшсэн анхны эмэгтэй Элизабет Блэкуэлл, Их Британийн 44, 46, 49 дэх Ерөнхий сайд Роберт Солсбери, Германы хөлбөмбөгийн дасгалжуулагч, 2014 оны дэлхийн аварга Йоахим Лёв зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1783 оны энэ өдөр Испани улс тусгаар тогтносон АНУ-ыг хүлээн зөвшөөрчээ.

1867 оны энэ өдөр Мүцүхито Японы эзэн хаанаар өргөмжлөгдөж, Мейжигийн эрин үе эхлэв.

1958 оны энэ өдөр Бельги, Нидерланд, Люксембургийн эдийн засгийн холбоо болох Бенилюксийг байгуулах тухай гэрээнд гарын үсэг зуржээ.

1966 оны энэ өдөр ЗХУ-ын “Луна-9” сансрын хөлөг Саран дээр зөөлөн буулт хийсэн, Сарны гадаргууны гэрэл зургийг авсан анхны хөлөг болжээ.

1972 оны энэ өдөр Иранд хүчтэй цасан шуурга болсны улмаас 4000 хүн амиа алджээ.

1972 оны энэ өдөр Саппоро хотод өвлийн XI Олимпын наадам нээлтээ хийжээ.

2005 онд Памирын ууланд Боинг 737 онгоц осолдож, 104 хүн амиа алдав.

2014 оны энэ өдөр Москва хотын 263-р сургуульд аравдугаар ангийн сурагч багш, хоёр цагдааг буудав. Энэ нь ОХУ-д сургуульд гал нээсэн энхны тохиолдол юм.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс доройтно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top