ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.02.02. Энэ оны 33 дахь өдөр бөгөөд он дуусахад 332 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 17 минутад мандаж, 17 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 7 хэм, шөнөдөө 20 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын интернетийн аюулгүй байдлын өдөр, Чарганы нохойг хамгаалах өдөр, Ус, намагт газрын нөөцийг хамгаалах өдөр. Францад өнөөдөр Бялууны баяр, Азербайжанд Залуусын өдөр, Уэльст Лааны баяр, Тайландад Зохион бүтээгчдийн баяр.

Өнөөдөр Монголын Ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар, Уильям Шекспирийн цорын ганц хүү Хамнет Шекспир, АНУ-ын зохиолч Айн Рэнд, БНСУ-ын 11 дэх Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Колумбын дуучин Шакира, Испанийн хөлбөмбөгч Жерар Пике зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

2016 оны энэ өдөр “Монгол хэлний их тайлбар толь”-ийн гар утасны хувилбарыг олон нийтэд танилцуулжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1238 онд Бат хааны дайчид Москва хотыг шатаав.

1421 оны энэ өдөр Бээжин хотноо Хориотой хот баригдаж дуусжээ.

1848 оны энэ өдөр Сан Францискогийн усан онгоцны зогсоолд хятад цагаачдыг тээвэрлэсэн анхны усан онгоц иржээ.

1922 оны энэ өдөр Францад Жеймс Жойсын “Улисс” тууж бүтэн эхээрээ хэвлэгдэн гарчээ.

1943 оны энэ өдөр Сталинградын тулаан дуусав.

1970 оны энэ өдөр Германы Мюнхен хотод мэдрэлийн эс шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийжээ.

2008 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози загвар өмсөгч Карла Брунитэй гэрлэжээ. Ингэснээр Николя Саркози Төрийн тэргүүний албан тушаалыг хашиж байхдаа гэрлэсэн Францын анхны Ерөнхийлөгч болж байв.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ   

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

ВИДЕО ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top