ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.01.30. Энэ оны 30 дахь өдөр бөгөөд он дуусахад 335 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 21 минутад мандаж, 17 цаг 50 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 15 хэм, шөнөдөө 24 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Энэтхэгт Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийг дурсах өдөр бол Азербайжанд Гаалийн ажилтнуудын өдөр, Грект Багш нарын өдөр.

Энэ өдөр Их Британийн дуучин, хөгжмийн зохиолч Фил Коллинс, Иорданы хаан Абдалла ибн Хусейн, Испанийн хаан VI Филипп, Их Британийн жүжигчин, “Алтан бөмбөрцөг”-ийн хоёр удаагийн шагналт Оливия Колман, “Оскар”-ын шагналт Кристиан Бэйл, Английн хөлбөмбөгч Питер Жэймс Крауч, Америкийн хөлбөмбөгч Филлип зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1959 оны энэ өдөр Монгол, Хятад харилцан бараа нийлүүлэх гэрээнд Улаанбаатар хотод гарын үсэг зуржээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1703 оны энэ өдөр домог ёсоор Эдод 47 самурай эзнийхээ өшөөг авах ажиллагаа зохион байгуулжээ.

1790 оны Англид анх удаа аврах завийг туршжээ.

1915 оны энэ өдөр Герман улс Францын Хавр боомт руу дайрах үедээ анх удаагаа шумбагч онгоцнуудыг ашиглажээ.

1924 оны энэ өдөр Мосфильм кино студи үүсгэн байгуулагдсан байна.

1933 оны энэ өдөр Адольф Гитлерийг бөөнөөр хорих лагерьт шилжүүлэх тушаал гарчээ.

1935 оны энэ өдөр Америкийн газар хөдлөлт судлаач Чарльз Рихтер газар хөдлөлтийг хэмжих тусгай хэмжүүр санал болгосон байна. Өдгөө үүнийг Рихтерийн хэмжүүр гэж нэрлэдэг.

2003 оны энэ өдөр Бельгид ижил хүйстний гэрлэлтийг хуульчилжээ.

2020 оны энэ өдөр ДЭМБ “COVID-19”-ийн тархалтыг олон улсын нийгмийн эрүүл мэндийн салбарт тулгарсан онц байдал гэж зарласан билээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ   

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top