ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.01.29. Энэ оны 29 дахь өдөр бөгөөд он дуусахад 336 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 22 минутад мандаж, 17 цаг 49 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 12 хэм, шөнөдөө 23 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Цөмийн дайны аюулын эсрэг дайчилгааны өдөр тохиож байгаа бол Балбад Тарчлагчдын өдөр, Молдавт Прокурорын ажилтнуудын өдөр, АНУ-д Амь үрэгдсэн сансрын нисэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Том Селлек, Мали улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта, Америкийн телевизийн хөтлөгч Опра Уинфри, Чехийн мэргэжлийн хоккейч, хаалгач Доминик Гашек, Бразилын хөл бөмбөгч Ромарио, Америкийн жүжигчин Хизер Грэм, Жастин Хартли, дуучин, жүжигчин Адам Ламберт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1960 оны энэ өдөр БНМАУ болон БНАСАУ-ын хооронд шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагджээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1886 оны энө өдөр бензинээр явдаг автомашин мэндэлсэн өдөр. Карл Бенз бензинээр ажилладаг тээврийн хэрэгслийн патент авчээ.

1916 оны энэ өдөр Германы нисэх онгоцнууд Парис руу сүүлчийн дайралтаа хийжээ.

1919 онд АНУ-д хуурай хууль батлагдав.

1927 оны энэ өдөр Англид анх удаагаа угаалгын өрөөтэй зочид буудал нээгдсэн байна.

1947 оны энэ өдөр Амир Шарифуддин Индонезийн Ерөнхий сайдаар томилогджээ.

1960 оны энэ өдөр анхны хиймэл бөөрийг бүтээв.

2025 оны энэ өдөр Вашингтонд иргэний зорчигч тээврийн онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдөж, 67 хүн амиа алдав.

Өнөөдөр үс засуулбал эрхтэн хурц болно  

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top