Энэ сарын 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Тодруулбал 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30, 31-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Иймд иргэд цаг уурын мэдээг тогтмол сонсон аюулгүй байдлаа хангахыг цаг ужрын байгууллагаас анхааруулж байна. Мөн улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замаар зорчихдоо анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг урьдчилан шалгах, мөн цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол сонсож, холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )