ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.01.23. Энэ оны 23 дахь өдөр бөгөөд он дуусахад 342 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 28 минутад мандаж, 17 цаг 39 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 17 хэм, шөнөдөө 28 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн эрх чөлөөний өдөр. Исландад Нөхрөө баярлуулах өдөр, АНУ-д хөлийнхөө улыг хэмжих өдөр тохиож байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Ричард Дин Андерсон, Монакогийн гүнж Каролина, Америкийн жүжигчин, продюсер, найруулагч Тиффани Тиссен, Нидерландын хөлбөмбөгч Арьен Роббен, супер модель Даутзен Крос, Испанийн хөлбөмбөгч Жозе Энрике, Английн хөлбөмбөгч Стивен Тэйлор, Финландын хоккейч Лео Комаров зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1929 оны энэ өдөр Цэргийн явдлын яамны сайдаар Ё.Сандагсүрэн томилогджээ.

1950 оны энэ өдөр Улсыг батлан хамгаалах яамны сайдаар Цэдэнгийн Жанчив томилогджээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1912 оны энэ өдөр Гаагд Олон улсын хар тамхины конвенцод гарын үсэг зурж, мансууруулах бодисын хяналтын талаар олон улс анх удаагаа зөвшилцжээ.

1950 оны энэ өдөр Иерусалимыг Израилийн нийслэлээр зарлав.

1954 оны энэ өдөр Солонгосын дайны 14 мянган олзны хүн Тайваньд эргэн иржээ.

2005 оны энэ өдөр Киевт Украины гурав дахь Ерөнхийлөгч Виктор Ющенкогийн тангараг өргөх ёслол болжээ.

2019 онд Венесуэлийн Үндэсний ассамблейн дарга Хуан Гуайдо өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр зарлав.

2020 оны энэ өдөр ДЭМБ ковид-19 цар тахлыг олон улсын эрүүл мэндийн салбарын онц байдал гэж зарлажээ.

Өнөөдөр үс засуулбал эд мал арвижна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top